Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас энэ сарын 12-ны өдөр буюу өчигдөр тус дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийн албатай хамтран 2002 оны эрүүгийн хуулиар хорих ял нь тэнсэгдсэн, хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээдүүдэдтэй өөрсдийн чиглэл, чиглэлээр уулзалт ярилцлага явуулав. Прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээний талаар ойлголт өгөв. Тухайлбал: Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд согтууруулах ундаа хэрэглэх, тодорхой газар очих, хүнтэй харилцахыг хориглох эрхийг нь хязгаарлах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэхийг хориглох, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ шинэчлэн батлагдсан хуульд орж хэрэгжиж байгаа талаар 1 цагийн яриа таниулгыг хийж, , тэднээс гаргасан санал, хүсэлтийг сонсож, сонирхсон асуултад хариу өгч, санаатай, болгоомжгүй дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх, уур бухимдлыг барих, согтууруулах ундааны зүйлийг хэрэглэхгүй байх талаар яриа таниулгыг хийж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллав.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба