Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус прокурорын газрын хяналтанд байгаа нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнуудын ял эдлэлтийн байдалтай энэ сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн хамт очиж танилцсан байна. Прокуророос гэнэтийн байдлаар шалгаж ,танилцах үеэр 22 ялтны 21 ялтан нь Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-т, 2 ялтан Сүхбаатар дүүргийн 6 дугаар сургуульд, 1 ялтан Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт ял эдлэж байжээ. Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-аас ялтнуудыг ажлын хувцас багаж хэрэгслээр хангаж байгаа байдалтай танилцахад маск, бээлий, хүрз, жотуу, тармуураар хангаж ажиллаж байгаа, ялтнууд ихэнхдээ хог ачилтын ажил хийдэг байна. Мөн тус Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-аас ялтнуудын цагийн бүртгэлийг ялтан тус бүрээр бүртгэж, ялтан болон шийдвэр гүйцэтгэгчид таницуулж гарын үсэг зуруулж ажилласан байсан бөгөөд ялаас зайлсхийсэн зөрчил гаргасан ялтан байхгүй байжээ. Прокуророос ялтнуудын цагийн бүртгэл үзэх, зааварчилгаа өгч ажилд гаргаж байгаа байдалтай танилцаж ялтануудтай уулзах хэлбэрээр танилцаж, дүүргийн Засаг даргын дэргэдэх "Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-т ажиллаж байгаа 22 ялтанд урьдчилан сэргийлэх зорилгоор ялыг биелүүлээгүй, ажил хийлгэж байгаа байгууллагын дотоод журмыг зөрчсөн, ял эдлүүлэх хугацаанд 3 цагаас илүү хугацаагаар ажлаа дур мэдэн орхисон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилд ирсэн, ажил олгогчоос тавьсан хууль ёсны шаардлагыг удаа дараа биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих хуулийн заалттай болох талаар тайлбарлан таниулга хийсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба