ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ПРОКУРОРУУДЫГ СУРГАЛТАНД ХАМРУУЛЛАА

A- A A+
ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ПРОКУРОРУУДЫГ СУРГАЛТАНД ХАМРУУЛЛАА

Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалт судалгааны төвөөс  "Шинээр томилогдсон прокуроруудад зориулсан сургалт"-ыг  2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулж, шинээр томилогдсон прокуроруудыг хамрууллаа. Сургалтыг шинэчлэн батлагдсан "Прокурорын тухай хуулийн үзэл баримтлал, шинээр орсон өөрчлөлт”, "Прокурорын ёс зүй, албан үүргээ гүйцэтгэхэд анхаарах асуудлууд”, "Мөрдөн шалгах нууц ажиллагааны онцлог, анхаарах асуудал”, "Байгууллагын нууц хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдалд анхаарах асуудал”, "Прокурорын хяналтын үйл ажиллагааг зохицуулдаг шинэчлэгдэн батлагдсан хууль тогтоомжийн үзэл баримтлал, хяналтын онцлогууд”, "Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тусгай ангийн хэрэгжилт, зүйлчлэлийн зарим асуудал”, "Цахим бүртгэл” зэрэг сэдвүүдээр  явуулсан байна.