БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРУУД ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРУУД ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮГЧ НАРТАЙ  УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Баянгол дүүргийн прокурорын газраас тус Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчидтэй хамтран уулзалт зохион байгуулжээ. Уулзалтанд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Баясгалан, Тамгын газрын дарга Н.Батхүү шүүгч нарын төлөөлөл болон тус дүүргийн прокурорын газрын орлогч прокурор Т.Мөнхжаргал, Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан туслах прокурор Х.Саран, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Б.Насанжаргал, хяналтын прокурор Д.Эрдэнэчимэг,  С.Эрдэнэбаяр нар оролцсон байна. Прокурорын байгууллагын 2018 оны шүүхэд төрийг төлөөлөх хяналтын ажлын чиглэлээр тавьсан зорилт, Улсын Ерөнхий прокуророос өгсөн үүрэг, чиглэлийн дагуу төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээрийг төлөөлөн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох прокурорын оролцоог нэмэгдүүлэх, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор төрийг төлөөлөн оролцох ажилд гарч буй бэрхшээл, тулгамдсан асуудал, хэрхэн хэрэгжүүлэх, төрийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд эрх ашгийг нь хамгаалж шүүх хуралдаанд оролцоход хамтран ажиллах талаар санал солилцсон нь үр дүнтэй болжээ.