“ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ”, ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ТҮГЭЭМЭЛ ҮЙЛДЭГДЭЖ БАЙГАА ЗӨРЧИЛ” СЭДВЭЭР ЯРИА ТАНИУЛГА ХИЙВ

A- A A+
“ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ”, ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ТҮГЭЭМЭЛ ҮЙЛДЭГДЭЖ БАЙГАА ЗӨРЧИЛ” СЭДВЭЭР ЯРИА ТАНИУЛГА ХИЙВ

 Хан-Уул дүүргийн прокурораас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус дүүргийн Ерөнхий боловсролын 32 дугаар бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчид, мөн Технологийн дээд сургуулийн 1 дүгээр дамжааны оюутнуудад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлье”, Зөрчлийн тухай хууль болон түгээмэл үйлдэгдэж байгаа зөрчил” сэдвээр яриа таниулга, сургалтыг явуулжээ. Тус прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор В.Отгончимэг, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт  тавих хяналтын Г.Ганчимэг нараас сурагч, оюутнуудад шинэчлэн батлагдсан Зөрчлийн тухай, Эрүүгийн хуулиудийг таниулан сурталчилж, гэмт хэрэг, зөрчил гэж юу болох, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ойлголт өгч, тэдний зүгээс сонирхсон асуултанд хариулт өгөх зэрэг арга хэлбэрээр сургалтыг амжилттай зохион байгуулсан байна.