“ЭДИЙН ЗАСГИЙН ГЭМТ ХЭРГИЙГ МӨРДӨН ШАЛГАЖ, ШИЙДВЭРЛЭХЭД ПРОКУРОРЫН ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” СЭДЭВТ 18 ӨДРИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

A- A A+
“ЭДИЙН ЗАСГИЙН ГЭМТ ХЭРГИЙГ МӨРДӨН ШАЛГАЖ,  ШИЙДВЭРЛЭХЭД ПРОКУРОРЫН ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” СЭДЭВТ 18 ӨДРИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

Азийн Хөгжлийн банкны санхүүжилтаар зохион байгуулагдаж байгаа “Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөн шалгаж,  шийдвэрлэхэд прокурорын чадавхийг сайжруулах нь” сэдэвт “Прокурорын байгууллагын сургагч багш нарыг бэлтгэх” 18 өдрийн сургалтанд Улсын Ерөнхий прокурорын газар, аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрын нэр бүхий 12 прокурор хамрагдаж байна. Уг сургалтанд Канад Улсын Бритиш Колумбын бүс хариуцсан зөвлөх, прокурор хатагтай Венди Кавана, АНУ-ын Тэмпли–ийн Их сургуулийн хууль зүйн ухааны доктор, профессор  Жонатан Липсон, Терроризмийг санхүүжүүлэх болон Мөнгө Угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэргэшсэн зөвлөх, сургагч багш Том Хансэн, Солонгос  улсын доктор профессор, Татварын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэргэшсэн зөвлөх өмгөөлөгч  Же Хэум Байк,  Итал улсын профессор  Жузеппе Ломбардо нараас гадна манай улсын эрдэмтэн, доктор, профессор, судлаач нар хичээл орж байна. Дээрх сургалтанд хамрагдсан сургагч багш, прокурорууд нь “Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөн шалгаж, шийдвэрлэх ” талаарх сургалтын модуль, гарын авлага бэлтгэж энэ оны 9 дүгээр сард нийт прокурор, мөрдөгч нарт уг сургалтыг зохион байгуулж явуулахаар төлөвлөж байна.