НИЙСЛЭЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ТУС ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН 1,2,3 ДУГААР ХЭЛТЭСТЭЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
НИЙСЛЭЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС  ТУС ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН 1,2,3 ДУГААР ХЭЛТЭСТЭЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

 Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас  тус дүүргийн Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсүүдийн албан хаагчдын хамтарсан сургалт, зөвлөгөөн Нийслэлийн иргэний танхимд болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд тус Дүүргийн ерөнхий прокурор, дүүргийн ерөнхий прокурорын орлогч, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан  ахлах болон хяналтын прокурорууд, дүүргийн Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсүүдийн дарга, дэд дарга, Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах тасгийн дарга, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч нар  оролцжээ. Сургалт зөвлөгөөнөөр 2018 оны эхний улирлын хийж гүйцэтгэсэн ажлын явц байдал, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны чанар, үр дүн, цаашид анхаарах асуудлууд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, анхаарах зүйлс, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, мөрдөн байцаалтын ажиллагааг удаашруулдаг зөрчил, мөрдөгч нарын ажлын ур чадвар, сахилга хариуцлагын талаар, харилцан санал солилцсон байна. Мөн цаашид анхаарах асуудлын талаар харилцан асуулт хариулт, хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой чиглэлээр үүрэг, чиглэл өгөх, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах талаар хэлэлцэв. Зөвлөгөөнөөс тус дүүргийн хэмжээнд хэрэг бүртгэлтэнд шалгагдаж байгаа хэргүүдэд гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон, хэргийг шуурхай шийдвэрлэх, мөрдөн байцаах ажиллагааг шуурхай явуулах үүднээс тус зөвлөгөөнөөс зөвлөмж гаргажээ. Дүүргийн ерөнхий прокурор Д.Отгонбаяр Прокурорын байгууллагаас энэ онд дэвшүүлсэн зорилтуудын хүрээнд цаашдын ажлын чанар, үр дүнг сайжруулах, мөрдөн байцаалтын өмнөх оны үлдэгдэл хэргүүдийг шуурхай шалгуулж шийдвэрлэх, мөрдөгч нарын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж, тодорхой үр дүн гаргах, тэдгээрээс нийтлэг гаргаж буй алдаа, зөрчлүүдийг давтан гаргуулахгүй, прокурор болон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчдын ажлын уялдаа холбоог илүү сайжруулж прокуророос өгөгдсөн үүрэг, даалгаврыг шуурхай хангаж, биелэлтийг тогтоосон хугацаанд хангаж ажиллах талаар үүрэг өгч, Цагдаагийн хэлтсүүдийн удирдлагууд тус зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг биелүүлэх  талаар санал, дүгнэлтээ хэлсэнээр зөвлөгөөн өндөрлөв.