ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХАРЬЯА ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХТЭЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХАРЬЯА ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХТЭЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн прокурорын газраас харьяа дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхтэй хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөний хүрээнд тус дүүргийн прокурорын газраас 2018 онд Шүүхэд төрийг төлөөлөх хяналтын чиглэлээр хийсэн ажил, шинэчлэн батлагдсан Эрүү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх явцад тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар товч мэдээлж хийж, тодорхой саналуудыг гаргасан бол Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нараас “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад анхаарах асуудал”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн “Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” заалтыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд”-ын талаар мэдээлэл хийжээ. Уулзалт, зөвлөгөөнд оролцсон шүүгч, прокуроруудаас дээрх мэдээллүүдтэй холбогдуулан болон шинэчлэн батлагдсан Эрүү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг практикт хэрэгжүүлэхэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлтэй байгаа асуудлуудын талаар тодорхой жишээ баримтанд тулгуурлан асуулт, хариулт өрнүүлж, харилцан санал солилцсон нь цаг үеэ олсон, цаашид хуулийг нэг мөр зөв ойлгож хэрэгжүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ болсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокуроруудаас гаргаж буй алдаа зөрчлүүд, анхаарах асуудлын талаар албан бичиг, зөвлөмж гаргахаар шийдвэрлэснээр уулзалт, зөвлөгөөн амжилттай өндөрлөсөн байна.