Баянгол дүүргийн прокурорын газраас энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Цагдаагийн 1,2 дугаар хэлтэсийн Эрүүгийн цагдаа, Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч нартай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж 2017 онд хийсэн ажлын тоон үзүүлэлт болон Улс, Нийслэлийн прокурорын газраас өгсөн үүрэг, чиглэлийг танилцуулж, 2018 онд цаашид авч хэрэгжүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээний талаар харилцан ярилцаж, хийж гүйцэтгэх ажлын талаар хамтарсан зөвөлгөөнөөс тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна. Хамтарсан зөвлөгөөнд Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хэрэг бүртгэх мөрдөн байцаах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хяналтын прокурорууд оролцож, хариуцсан ажлын чиглэлээр мэдээлэл хийсэн бөгөөд 2017 оны үлдэгдэл хэргийг шийдвэрлэх, шүүхээс хэрэг буцааж буй шалтгаан нөхцөл, дурьдагдсан зөрчлүүдийн тухай, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан асуудлуудын нэг мөр ойлгож хэрэгжүүлэх талаар үүрэг, чиглэл өгч ажилласан байна. Зөвлөгөөнөөс Мөрдөн байцаах тасагт буй 2017 оны үлдэгдэл хэргүүдийг 2018 оны 03 дугаар сарын 31-ний дотор прокурорын хяналтанд шилжүүлэх, зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн дуудлагыг хүлээн авсан шаардлагатай тохиолдол бүрт үзлэг хийх, ЦЕГ-ын даргын 2018 оны 11, 35 тоот тушаалын дагуу Хэрэг бүртгэх тасагт Эрүүгийн болон Мөрдөн байцаах тасгаас шилжүүлсэн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан эзэн, холбогдогчтой хэргүүдийг 2018 оны 04 дүгээр сард багтаан дуусгах, Эрүүгийн цагдаагийн тасгаас хэрэг бүртгэлт явуулж буй овог нэр, оршин суугаа хаяг нь тодорхой байгаа хэргүүдийн яллагдагчаар татагдвал зохих этгээдүүдийг эрэн сурвалжилж олох талаар нэгдсэн арга хэмжээг үе шаттай зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг 2018 оны 1 дүгээр улиралд багтаан хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба