ХЭНТИЙ АЙМАГТ “ШИЛДЭГ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

A- A A+
ХЭНТИЙ АЙМАГТ “ШИЛДЭГ ЭРХ  БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН”  ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Хэнтий аймгийн прокурорын газар, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран аймгийн хэмжээний зөрчлийн хэрэг бүртгэх  байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудын дунд  “Шилдэг эрх бүхий албан тушаалтан” уралдааныг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд 2 үе шаттайгаар зохион байгуулж байна.

Уралдааны 1 дүгээр шатыг   Аймгийн хэмжээний Зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий байгууллагууд дотроо зохион байгуулж, эрх бүхий бүх албан хаагчдыг хамруулах бөгөөд 2 дугаар шатны шалгаруулалт оролцох нэг хүнийг шалгаруулна.

Хэнтий аймгийн  “Шилдэг эрх бүхий албан тушаалтан” шалгаруулах 1 дүгээр шатны шалгаруулалт өнөөдөр 10.00 цагт нэгэн зэрэг эхэлж, 15 байгууллагын 150 гаруй эрх бүхий албан хаагчид хамрагдаж, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиас  100 асуулт бүхий эрх зүйн мэдлэг сорих сонжуураар тест бөглөх, зөрчлийн эрх зүйн хэлбэрийн төсөл боловсруулах чадвараар өрсөлдлөө. 

Уралдааны 2 дугаар шатны шалгаруулалт 03 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж,  “Шилдэг эрх бүхий албан тушаалтан"-г шалгаруулах юм байна.

Энэхүү уралдааны зорилго нь Зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтнуудын зөрчлийн хэрэг бүртгэх  ур чадварыг дээшлүүлэх, харилцан ур чадвараасаа суралцах, ажлын туршлага солилцох боломжийг бүрдүүлэхэд чиглэж байна. Хэнтий аймгийн “Шилдэг эрх бүхий албан тушаалтан”- шалгаруулах уралдааны 2 дугаар шатны шалгаруулалтын талаарх мэдээллийг цаг тухайд нь мэдээлэх болно.