Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/39 дугаар тушаалаар Багануур дүүргийн прокурорын газарт шинээр томилогдсон хяналтын прокурор Нямдагвын Ихбаяр, Бадамжавын Оюунцэцэг нарын тангараг өргөх ёслолын ажиллагааг энэ сарын 21-ний өдөр тус дүүргийн прокурорын газарт зохион байгуулжээ. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд тус дүүргийн прокурорын газрын хамт олон оролцсон бөгөөд дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Дашцэрмаа удирдан явуулсан байна. Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Пүрэвжав ахмад прокурорын хувиар шинээр томилогдсон прокуроруудад хандаж "...Прокурорын тангараг өргөсөн энэ цагаас эхлэн та хуульд заасан үндсэн чиг үүрэг, эрх хэмжээгээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боллоо. Өргөсөн тангарагийнхаа утга санаа, үг, өгүүлбэр бүрийг алхам бүртээ биелүүлэн, прокурорын байгууллагын үнэ цэнэтэй, мэргэжилтэн болж дурсагдах нэр хүндтэй, дуурсагдах үйл хэрэгтэй прокурор болоорой” гэж ажлын амжилт хүсчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба