Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Роза, туслах ажилтан Д.Лувсансанжаа нар энэ сарын 12-15-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газар болон Бичигт дэх Гаалийн газар, Хилийн цэргийн 0146-р ангийн эрх бүхий албан тушаалтнуудад Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар сургалт зохион байгуулжээ. Мөн Аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын батласан удирдамжийн дагуу Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газрын Орон тооны бус зөвлөл, Бичигт дэх Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хууль журмын дагуу хэрхэн явагдаж буй эсэхийг шалгаж ажилласан байна. Сургалтыг явуулахдаа гарын авлага боршур тараахаас гадна тэдэнтэй харилцан ярилцаж, тэдний асуусан асуултанд хариулах, мөн сургалтыг үр дүнтэй явуулахын тулд бодлого бодуулах, асуусан асуултыг зөв хариулсан эрх бүхий албан тушаалтнуудыг урамшуулах зэрэг хэлбэрээр явуулжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба