“ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ҮҮРЭГ ХҮЛЭЭЛГЭХ, ЭРХ ХЯЗГААРЛАХ АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАГДСАН ЭТГЭЭДЭД ХЯНАЛТ ТАВИХ НЬ” СЭДВЭЭР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

A- A A+
“ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ҮҮРЭГ ХҮЛЭЭЛГЭХ, ЭРХ ХЯЗГААРЛАХ АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАГДСАН ЭТГЭЭДЭД ХЯНАЛТ ТАВИХ НЬ” СЭДВЭЭР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн прокурорын газраас дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүй, архивын тасаг, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран “Шүүхийн шийдвэрээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавих нь” сэдвээр зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд тус дүүргийн прокурорын газрын  Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд  хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор, дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсүүд, Хөдөлмөр, халамж үйлчилгээний  хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн холбогдох албан тушаалтнууд болон зарим хороодын Засаг дарга нар оролцсон байна. Оролцогчдид нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд тавих хяналт хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгаа эсэх, хуулийг хэрэгжүүлэх явцад тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, дүүргийн Засаг даргаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь  хэсэгт заасны дагуу дээрх арга хэмжээ авагдсан этгээдүүдэд шүүхээс даалгасан үүрэг, хязгаарлалтыг биелүүлэх талаар туслалцаа үзүүлж буй байдал, харъяа хэлтсүүд цаашид хэрхэн хамтран ажиллах, анхаарах асуудлын талаар харилцан ярилцан, санал солилцжээ.  Зөвлөлдөх уулзалтаас холбогдох хуулийн заалтуудыг хэрэгжүүлэх хүрээнд гэрээ байгуулан, ажлын төлөвлөгөөг гаргаж, хамтран ажиллахаар шийдвэрлэсэн байна.