ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГА Ж.БЯМБАДОРЖ ЦАГДАН ХОРИХ БАЙР, ЦАГДААГИЙН ГАЗРЫН ТҮР СААТУУЛАХ, ЭРҮҮЛЖҮҮЛЭХ, БАРИВЧЛАХ БАЙРНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЖЭЭ

A- A A+
ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГА Ж.БЯМБАДОРЖ ЦАГДАН ХОРИХ БАЙР,  ЦАГДААГИЙН ГАЗРЫН ТҮР СААТУУЛАХ, ЭРҮҮЛЖҮҮЛЭХ, БАРИВЧЛАХ БАЙРНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЖЭЭ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж энэ сарын 22-ны өдөр Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээллтэй, хаалттай хорих анги болон цагдан хорих байр, тус аймаг дахь Цагдаагийн газрын түр саатуулах, эрүүлжүүлэх, байривчлах байрны үйл ажиллагаатай танилцаж, хорих ял эдэлж буй хоригдлуудтай уулзаж тэдний ахуй нөхцөл, эрхийн хэрэгжилтийн талаар санал хүсэлтийг сонсож ажиллажээ. Энэхүү ажиллагаанд аймгийн прокурорын газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Ж.Отгончимэг, Хүний эрхийн Үндэсний комиссын Ховд аймаг дахь ахлах шинжээч Г.Солонго нар хамтран оролцсон байна. Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн бус байгууллагуудын форум хамтран  тус аймагт “Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт” хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож,  хүний эрхийн хэрэгжилт төлөв байдлын талаар санал солилцож, харилцан мэдээлэл хийжээ.