Сүхбаатар аймгийн прокурорын газрын 1 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус аймгийн хэмжээнд зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтнуудыг хамруулан Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулав. Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Н.Эрдэмбилэг “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт”, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч буй зарим асуудал”, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Г.Ганзориг “Хууль сахиулах байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал” сэдвүүдээр хэлэлцүүлэг хийсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр зарим тулгамдаж буй асуудлын талаар харилцан санал солилцож, зөвлөмж гаргаж хэрэгжүүлэхээр боллоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба