Завхан аймгийн прокурорын газрын 2018 оны 1 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийх” ажлын хүрээнд Улиастай суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан, албан хаагч нарт яриа таниулга хийж ажиллажээ. Дээрх ажлын хүрээнд хяналтын прокуроруудаас 2018 оны 02 дугаар сарын 8-наас 2018 оны 03 дугаар сарын 23-ны хооронд Хас банкны Завхан аймаг дахь салбар, МУИС-ын Завхан сургууль, Бүрэн дунд 3 дугаар сургууль, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Татварын хэлтэс, Статистикийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, хот тохижилт үйлчилгээний алба зэрэг нийт 8 байгууллагын 260 орчим ажилтан албан хаагч, оюутан сурагчид хамрагдсан байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд оролцогч нарт 2017 оны сүүлийн хагас жилд аймгийн хэмжээнд үйлдэгдсэн эрүү, зөрчлийн нөхцөл байдлын талаар болон Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн холбогдох заалтуудыг тайлбарлан таниулах, тухайн зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултанд хариулж ажиллажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба