Дорноговь аймгийн прокурорын газраас санаачлан Аймгийн засаг даргын тамгын газрын хууль зүйн хэлтэстэй хамтран хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын 2018 оны нэгдсэн зөвлөгөөнийг энэ сарын 23-ний өдөр зохион байгуулжээ. Зөвлөгөөнд аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга С.Түмэнбаяр уригдаж ирж, зөвлөгөөнийг нээж үг хэлсэн ба уг арга хэмжээнд аймгийн прокурорын газар, Цагдаагийн газар, аймгийн Засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтэс, давж заалдах шатны болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн төлөөлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Тагнуулын хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба зэрэг хууль хяналтын байгууллагууд хамрагдсан байна. Аймгийн хэмжээнд зонхилон үйлдэгдэж байгаа хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар тус аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгаас мэдээлэл хийж, энэ асуудлыг нийт хууль хяналтын байгууллагуудын дунд хэлэлцүүлэг явуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба