Нийслэлийн прокурорын газраас энэ сарын 23-ны өдөр Нийслэл, дүүргийн прокурорын газруудын ерөнхий прокурор, ерөнхий прокурорын орлогч, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих болон Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурорууд, Нийслэлийн прокурорын газрын ХБМБАХТ 1, 2 дугаар хэлтсийн хяналтын прокурорууд оролцсон хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Зөвлөгөөнөөр Нийслэл, дүүргийн прокурорын газруудаас Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих болон Шүүхэд төрийг төлөөлөх хяналтын ажлын чиглэлүүдээр 2018 оны I улиралд хийж гүйцэтгэсэн ажил, түүний үр дүн, Нийслэлийн прокурорын газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар талаар ХБМБАХТ 2 дугаар хэлтсийн дарга, ахлах прокурор Д.Мөнхсайхан, ШТТ ажил хариуцсан ахлах прокурор Ш.Одонсүрэн нар мэдээлэл хийж, нэгжийн удирдлагуудаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тулгарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлуудын талаар тодорхой саналуудыг гаргасныг Улсын ерөнхий прокурорын газарт уламжлахаар шийдвэрлэсэн байна. Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн ерөнхий прокуророос нэгжүүдэд өгөгдсөн хугацаатай үүрэг, даалгавруудын талаар болон анхаарах асуудлаар тодорхой үүрэг даалгавруудыг өгсөнөөр зөвлөгөөн амжилттай өндөрлөжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба