ДОРНОД АЙМАГТ "ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” БОЛОВ

A- A A+
ДОРНОД АЙМАГТ

Дорнод аймгийн Прокурорын газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газартай хамтран "Хууль сурталчлах нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг энэ сарын 26-ны өдөр аймгийн “Политехникийн коллеж”-ийн зааланд зохион байгуулжээ. Энэхүү өдөрлөгт Прокурорын байгууллагаас 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын талаар нутгийн ард, иргэдэд мэдээ, мэдээлэл өгсний зэрэгцээ аймгийн ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Т.Ууганбаатар байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийг олон нийтэд сурталчлан таниулж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, гарын авлага, танилцуулга материал тарааж ажилласан байна.  Уг нээлттэй хаалганы өдөрлөгт Аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газар,  Өмгөөлөгчдийн зөвлөл, Гадаадын иргэн, харъяатын газар, Шүүхийн шинжилгээний алба  хамтран оролцож, иргэд олон нийтэд шинэ хууль тогтоомжийг сурталчилж ажилласан бөгөөд энэхүү үйл ажиллагаанд төр захиргааны байгууллага болон ард, иргэд өргөнөөр идэвх санаачлагатай оролцсон байна.