Дорноговь аймгийн прокурорын газраас энэ сарын 24-ний өдөр Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Монгол банк, Худалдаа хөгжлийн банк, ХАС банк, ХААН банк, Голомт банк, Төрийн банк, Капитал банкны салбарын нийт ажилтнуудад Хөрөнгө завших, авлигын гэмт хэргийн талаар болон Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиар мэдээлэл хийж, тэдгээрт хууль сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулжээ. Мөн банкны ажилтнуудаас үйлдсэн гэмт хэргийн судалгааг 2016 оноос 2018 оны эхний 3 сарын байдлаар гаргаж, цаашид албан хаагчдаа хууль зөрчихөөс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулах, дотоодын хяналт шалтгалтыг тогтмол хийж байх, хууль зөрчигдсөн талаар нөхцөл байдал, үйл баримт тогтоогдсон тохиолдолд цаг хугацаа алдалгүй хуулийн байгууллагаар шалгуулах, иргэн бүр хууль эрх зүйн зохих мэдлэгтэй байх, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудын дагаж мөрдөх заалтыг мэддэг байх талаар зөвлөгөө өгч ажиллалаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба