ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА, НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ СУРГАЛТАНД ХАМРУУЛЛАА

A- A A+
ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА, НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ СУРГАЛТАНД ХАМРУУЛЛАА

Баянгол дүүргийн прокурорын газар нь тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтөй 2018 оны хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус дүүргийн хороодын засаг дарга, нийгмийн ажилтан, бусад албан хаагч нарыг оролцуулсан сургалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд ахлах прокурор Д.Энхбаяр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр дүүргийн прокурорын газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, прокурорын мэдэгдэл, түүний хууль зүйн үндэслэл, эрх бүхий албан тушаалтнууд мэдэгдлийн мөрөөр тодорхой арга хэмжээ аваагүй, хариуг хугацаанд нь ирүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар тус бүрт нь мэдээлэл хийлээ. Мөн ахлах прокурор Д.Мөнх-Очир, хяналтын прокурор Б.Мэндсайхан нар зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын талаар мэдээлэл хийж, оролцогчдын асуултанд хариулж тодорхой мэдээлэл өгч ажиллав. Тус сургалт, зөвлөгөөнд Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албаны удирдлага, ажилтан, хороодын засаг дарга, нийгмийн ажилтан, ажлын албаны ажилтнууд зэрэг нийтдээ 30 гаруй албан тушаалтнууд оролцлоо. Зөвлөгөөнөөс дүүргийн прокурорын газраас  санаачлан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран 2018 оны 4 дүгээр сард “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулахаар шийдвэрлэв.