Дорноговь аймгийн прокурорын газраас орон нутгийн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид хууль сурталчлах ажлыг төлөвлөгөөний дагуу шат дараатай зохион байгуулж байна. Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Багануур зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх станц ТӨХК-ийн Дорноговь аймаг дахь салбарын нийт ажилтнуудад Монгол Улсын Зөрчлийн тухай хууль, түүний талаарх ойлголт, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар мэдээлэл хийж, тэдгээрт хууль сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг өчигдөр зохион байгуулсан байна. Энэ үеэр ажилтнуудаас асуусан асуултанд хуулийн хүрээнд хариулт өгч, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцуулах хуулийн шинэ зохицуулалттай болсон талаар тайлбарлаж өгчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба