Сэлэнгэ аймгийн Шүүх, Прокурорын байгууллагын дунд жил бүр уламжлал болгон зохиогддог “Шилжин явах цом”-ын төлөөх спортын тэмцээн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдаж аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнууд амжилттай оролцжээ. Тэмцээн гар бөмбөг, сагсан бөмбөг, дартс, даам гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд прокурор, ажилтнууд сагсан бөмбөг, дартс, даамны төрөлд хошуучлан Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдаж, багийн дүнгээр тэргүүлэн “Шилжин явах цом”-ын эзэд болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба