НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР, ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН ШАЛГАХ ХЭЛТЭСТЭЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР, ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН ШАЛГАХ ХЭЛТЭСТЭЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Нийслэлийн прокурорын газраас энэ сарын 28-ны өдөр хяналтын харьяа Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэстэй хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Зөвлөгөөнд Нийслэлийн прокуроын газрын ерөнхий прокурорын орлогч Ж.Сандагсүрэн, ХБМБАХТ 1 дүгээр хэлтсийн ахлах прокурор Н.Амарсанаа, тус хэлтсийн хяналтын прокурорууд болон Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа О.Бархасбадь, орлогч дарга, мөрдөгч нар оролцон 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар хийсэн ажилдаа үнэлэлт дүгнэлт өгсөн байна. Хамтарсан уулзалт-зөвлөгөөнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тулгарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар харилцан ярилцаж, санал солилцжээ. Уулзалтын төгсгөлд Нийслэлийн прокуроын газрын ерөнхий прокурорын орлогч Ж.Сандагсүрэн мөрдөгч, прокуроруудад тодорхой үүрэг даалгавар өгч зөвлөгөөнөөс гарсан саналыг Улсын Ерөнхий прокурорын газарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.