“ХҮҮХЭД ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГУУД ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
“ХҮҮХЭД  ХҮМҮҮЖЛИЙН  ЭЕРЭГ  АРГУУД ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Баянзүрх дүүргийн прокурорын газар, дүүргийн  Гэр бүл, хүүхэд залуучуудын  хөгжлийн хэлтэстэй хамтран Нийслэлийн Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх  газрын  Хорихоос өөр төрлийн  ял  эдлүүлэх  хэлтэст хянагдаж байгаа,  албадлагын арга хэмжээ авагдсан  болон  хорих ял  хойшлогдсон  этгээдийн  асран хамгаалагч  харгалзан дэмжигч  нийт 32  хүнийг  хамруулан   энэ сарын 23-ны  өдөр “Хүүхэд  хүмүүжлийн  эерэг  аргууд ” сэдвээр 1 цаг 20 минутын  сургалт зохион байгууллаа.  Сургалтыг Баянзүрх дүүргийн  Гэр бүл, хүүхэд залуучуудын  хөгжлийн хэлтсийн сургагч багш, хүүхдийн эрхийн улсын байцаагч О.Бурмаа, тус дүүргийн прокурорын  газрын  шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан ахлах прокурор Б.Чойжилсүрэн  нар удирдан зохион байгуулж, өсвөр насны хүүхдийг асран хамгаалагч,  харгалзан дэмжигч  этгээдийн  эрх  үүргийг  танилцуулан  хяналтанд байгаа өсвөр  насны  хүүхдийг  хамгаалан  хүмүүжүүлэхэд  анхаарах  асуудлын  талаар  зөвлөгөө  өгч  яриа  таниулга хийсэн байна.