Монголын хуульчдын холбоо нь нийт хуульчдаас ирүүлсэн саналыг үндэслэн 2018 оны хуульчийн үргэлжилсэн 3 кредит багц цагийн кабинетын сургалтыг энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгууллаа. Тус холбооноос зохион байгуулж буй сургалтын хөтөлбөрийн дагуу эхний өдөр сургагч багш Н.Мягмар “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга”, багш С.Мөнхжаргал “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, дараагийн өдөр багш Ц.Азбаяр “Хуульчийн харилцаа, хандлага”, “Хуульчийн ёс зүй” сэдвээр тус тус сургалтыг явуулсан байна. Сургалтанд Дорнод аймгийн 11 прокурор, хуульчийн гэрчилгээ авсан 2 туслах ажилтан хамрагджээ.
Сургалтын үеэр Дорнод аймгийн ерөнхий прокурор Т.Ууганбаатарыг Монголын хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг сургалтыг зохион байгуулж буй ажлын хэсгээс гардуулж өгсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба