БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ШАЛТГААН НӨХЦЛИЙГ СУДАЛЖЭЭ

A- A A+
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ШАЛТГААН НӨХЦЛИЙГ СУДАЛЖЭЭ

Баянгол дүүргийн прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2002 оны эрүүгийн хуулийн тусгай 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан болон 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг нээн шалгагдаж байгаа гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцлийг 2014 оноос 2017 оны эхний хагас жил, 2018 оны эхний 3 сарын байдлаар дүүргийн хэмжээнд судалжээ. Судалгааны дүнг Дүүргийн прокурорын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцээд Эрүүгийн хуулийн 15.1 дугаар зүйлд заасан “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэг үйлдэх болон эмчийн ёс зүй зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийн эмч, ажилтан нарт сургалт зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Тус прокурорын газрын  Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Эрдэнэчимэг,   туслах ажилтан Мөнхцэцэг, Б.Ундрах,  М.Цэндмаа нар нь тус дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэмтэл, Согог судлалын Үндэсний төв” эмнэлгийн эмч, ажилтнуудад  Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн “Эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудтай холбоотой” зарим заалтуудаар сургалт зохион байгуулсан байна.  Сургалтанд нийт 93 их эмч хамрагдсан бөгөөд тэдгээрийн асуусан асуултад хариулт өгч, харилцан санал солилцсон нь үр дүнтэй болжээ.