ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАРТАЙ ХАМТАРСАН СУРГАЛТ, НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР  ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАРТАЙ ХАМТАРСАН  СУРГАЛТ, НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Завхан аймгийн прокурорын газраас санаачлан Аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран энэ сарын 27-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр хамтарсан сургалт, зөвлөгөөн зохион байгуулжээ. Зөвлөгөөнийг аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Ганбаатар нээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр Улсын ерөнхий прокурорын газраас 2018 онд дэвшүүлсэн зорилтуудыг танилцуулж, энэ хяналтын ажлын чиглэлээр анхаарвал зохих асуудлуудын талаар мэдээлэл хийсэн ба аймгийн прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ц.Эрдэнэтуяа нь  2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр хийсэн  ажил, түүний үр дүнгийн талаар болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга хошууч Б.Ганзориг нь Цагдан хорих байрны үйл ажиллагааны талаар, мөн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Л.Баасансүрэн  хорихоос өөр төрлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар  тус тус мэдээлэл хийлээ. Тус газрын хяналтанд байгаа хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн ялтнууд, аж ахуйн үйлчилгээнд ял эдэлж буй хоригдлыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу ял эдлүүлэх, Цагдан хорих байранд хоригдогчдын эрх зөрчигдөхгүй байхад анхаарах, дээрхи хяналтын ажлыг хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй асуудлыг  харилцан ярилцаж, хамтарсан шийдвэр гаргаж хэрэгжүүлэн ажиллах зорилгоор хамтарсан уулзалт, сургалт, зөвлөгөөнийг зохион  байгуулан ажиллаа. Уулзалт, сургалт, зөвлөгөөнөөр тус хяналтын ажлын чиглэлээр 2018 онд Улсын ерөнхий прокурорын газраас дэвшүүлсэн "нийтэд тустай ажил хийлгэх ял болон албадлагын арга хэмжээний хэрэгжилтийг нэг мөр хангуулах” зорилтууд, Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөний үеэр өгөгдсөн үүрэг, чиглэлийг танилцуулж, зөрчлийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хяналт тавих асуудал, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хуулийн хүрээнд, бодитой хэрэгжүүлэх, албадлагын арга хэмжээ авагдсан, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар даалгасан этгээдэд тавих хяналтыг сайжруулах, торгох ялын биелэлтийг аль болох нэмэгдүүлэх, хугацаа болсон торгох ялыг заавал биелүүлэх зэрэг асуудлын хүрээнд харилцсан санал солилцсон байна. Аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Ганбаатар нь  анхаарч ажиллах асуудал, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгч, хамтарсан уулзалт, зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрийн биелэлтийг дараагийн ажил хэргийн уулзалт, зөвлөгөөнөөр тооцохоор шийдвэрлэлээ.