ОРХОН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС БАНКНУУДЫН АЖИЛТНУУДАД ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ОРХОН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС БАНКНУУДЫН АЖИЛТНУУДАД  ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Орхон аймгийн прокурорын газраас  энэ сарын 27-ны  өдөр Орхон аймаг дахь Монгол банк болон арилжааны банкнуудын ажилтнуудад  Зөрчлийн тухай хуулиар сургалт зохион байгуулжээ. Сургалтанд тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Монгол банк, арилжааны банкуудын  нийт 28 албан хаагчид оролцож  шинэчлэн батлагдсан зөрчлийн хуулийн талаар сурталчилж зөрчил гэж юу болох, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ойлголт өгч, тэдний зүгээс сонирхсон асуултанд хариулт өгөх зэрэг арга хэлбэрээр сургалтыг амжилттай зохион байгуулсан байна.