Ховд аймгийн Прокурорын газрын 1 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Төрийн байгууллагуудын удирдах ажилтнуудтай хийх уулзалт зөвлөгөөн”-ийг Ховд аймгийн төрийн 18 байгууллагын 27 удирдах ажилтан, хууль, эрх зүйн мэргэжилтэн, төрийн сангийн мэргэжилтэн болон холбогдох бусад албан тушаалтнуудыг оролцуулан зохион байгуулжээ. Уулзалт зөвлөгөөнд аймгийн прокурорын газрын ерөнхий прокуорорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Цогтбадрах Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийн талаар, хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Т.Жавхлантөгс, “Нийтийн ашиг сонирхолыг төлөөлөн шүүхэд хандах эрх” сэдвээр сургалт мэдээлэл хийж, төрийн байгууллагын удирдах албан тушаалтан болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцах, санал хүсэлт авах, зөвлөгөө өгөх зэрэг арга хэлбэрээр явуулжээ. Тус уулзалт зөвлөгөөн нь төрийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, төр, нийтийн ашиг сонирхол хохирсон тохиолдолд төрийн байгууллага болон прокурорын байгууллага хамтран ажиллах, зөвлөн туслах, хамтран ажиллах арга замыг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх ажлын саналууд гарсан, хуулийг нэр мөр хэрэглэх, нэгдсэн нэг ойлголттой болох чухал ач холбогдолтой болж өндөрлөлөө гэж оролцогчид дүгнэсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба