Булган аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокуророос баталсан удирдамжийн дагуу аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж буйг шалгажээ. Уг шалгалтад Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг, Татварын хэлтэс, Халамж үйлчилгээний хэлтэс “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулиуд хамрагдсан байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийг засуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохиох талаар прокурорын мэдэгдэл бичиж дээрх 4 байгууллагад хүргүүлсэн байх бөгөөд прокурорууд ажилтан, албан хаагчдад хууль сурталчлах яриа таниулга хийсэн байна
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба