Нийслэлийн прокурорын газрын I дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг практикт хэрэгжүүлэхэд тулгарч буй тулгамдсан асуудал” сэдэвт сургалт өнгөрөгч Баасан гарагт Нийслэлийн прокурорын газар зохион байгуулагджээ. Сургалтыг Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт судалгааны төвийн Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэнгийн эрхлэгч Б.Өнөрмаа, тус төвийн сургагч багш, хяналтын прокурор Г.Оюунболд нар явуулсан байна. Сургалтад Нийслэлийн прокурорын газрын нийт прокурор, туслах ажилтнууд хамрагдан, шинээр батлагдсан хууль, Улсын ерөнхий прокуророос батлан гаргасан холбогдох заавар журам, чиглэл тогтоосон баримт бичиг, тэдгээрийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, мөрдөн шалгах ажиллагаанд анхаарах асуудлуудын талаар харилцан ярилцах хэлбэрээр явуулсан нь тодорхой үр дүнтэй сургалт болжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба