ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС “ЗӨРЧЛИЙН БОЛОН ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ”-ИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЖЭЭ

A- A A+
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС “ЗӨРЧЛИЙН БОЛОН ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ”-ИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЖЭЭ

Дорноговь аймгийн ГХУСАЗСЗ-с зохион байгуулж буй “Аюулгүй тээвэр-амь насны баталгаа” сарын аяныг хэрэгжүүлэх, Авто тээврийн үндэсний төвөөс 2018 оны Авто тээврийн салбарт “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан Өмнөд бүсийн хэмжээнд хийгдэж байгаа Улс, Хот хоорондын болон орон нутгийн ачаа, зорчигч тээврийн үйлчилгээнд тавих хяналт шалгалтыг чангатгаж, үйлчилгээний чанарыг сайжруулан, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, бүсийн хэмжээнд хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор зохион байгуулсан “Авто тээврийн хяналт шалгалт-2018” сэдэвт зөвлөгөөнд тус аймгийн прокурорын газраас “Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт”-ийн талаар мэдээлэл хийж оролцжээ. Дээрх зөвлөгөөнд Автотээврийн үндэсний төвийн ТӨҮГ-ийн төлөөлөл, Говь-Сүмбэр, Дорноговь аймгийн Авто тээврийн үндэсний төв, Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбар, Мэргэжлийн хяналтын газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч, хяналтын мэргэжилтэн, тээвэр зохицуулагч нар, Говь-Сүмбэр, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, зохицуулагч нар, Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд оролцсон байна.