ДОРНОГОВЬ АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дорноговь аймгийн прокурорын газраас  Татварын хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нарт “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар”-ын зарим заалтын талаар, "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, түүнд анхаарах асуудлууд” сэдэвт сургалтыг өнгөрөгч пүрэв гарагт зохион байгуулжээ.  Цаашид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хууль, тэдгээрт нийцүүлж гаргасан заавар, журмыг ажилдаа хэрэгжүүлж ажиллах талаар үүрэг чиглэл өгч ажилласан ба сургалтанд Сайншанд, Даланжаргалан, Хатанбулаг, Дэлгэрэх, Замын-Үүд, Сайхандулаан, Иххэт, Өргөн, Эрдэнэ сумдын татварын улсын байцаагч нарыг хамруулж, нийт 33 татварын улсын байцаагч нар оролцсон байна.