Прокурорын тухай хуулийн 47 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 125 дугаар зарлигаар хавсралтаар батлагдсан “Прокурорын тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу Баянгол дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Нацагдоржийн Онон, Нямсүрэнгийн Энхболд нарын тангарах өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулжээ. Ёслолын ажиллагаанд Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, Тамгын хэлтсийн дарга, ахлах прокурорууд оролцож, тангараг өргөсөн прокуроруудад ажлын амжилт хүсч, баяр хүргэсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба