Баян-Өлгий аймагт насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сумдын Засаг дарга, багийн Засаг дарга, сургуулиудын захирал, нийгмийн ажилтан, эцэг эхийн төлөөллийг хамруулсан “Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт аймгийн нэгдсэн зөвлөгөөнийг 3 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулжээ. Зөвлөгөөнийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Өлгий сумын ИТХ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл урлагийн газрууд хамтран зохион байгуулж 400 гаруй хүн оролцож, зөвлөгөөнөөс зөвлөмж гарсан байна. Уг зөвлөгөөн дээр аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүх “Өсвөр насны хүүхдийн үйлдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл, анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба