Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газраас гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлын хүрээнд тус сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагчдад өнгөрөгч Баасан гарагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн талаар сургалт зохион байгуулжээ. Сургалтыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шинээр мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хуулийн зохицуулах харилцаа түүний үр дагаварыг сурагчдад таниулах зорилгоор зохион байгуулсан байна. Сургалтанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ахлах ангийн 200 гаруй сурагчид хамрагдаж, сурагчдын сонирхсон асуултанд хариулж, харилцан ярилцлага хэлбэрээр явуулжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба