Дорноговь аймгийн прокурорын газраас аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай хамтран Улаанбаатар төмөр замын харьяа Дорноговь аймаг дахь “Замын 4 дүгээр анги”-ийн 71 ажилтанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулав. Сургалтаар прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар болон Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, зөрчлийн оноо тооцох журмын талаарх ойлголт, мэдээллийг өгч, гарын авлага тараан, ажилтнуудаас асуусан асуултанд хариулт өгч хууль сурталчилж ажилласан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба