Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын 1 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхтэй хамтран Завхан аймгийн Тосонцэнгэл суманд үйл ажиллагаагаа явуулдаг хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Хамтарсан зөвлөгөөнөөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхээс “2017 оны үйл ажиллагааны тайлан”, Сум дундын прокурорын газраас “2017 онд шүүхээс цагаадсан хэрэг, эсэргүүцлийн биелэлт"-ын талаар танилцуулж, Сум дундын Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, Шүүх шинжилгээний хэсэг нь 2017 оны үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн байна. Уулзалт ярилцлагын явцад оролцогч нар шинэчлэн батлагдсан хуулиудыг практикт хэрэглэх явцад гарч буй бэрхшээлтэй асуудлуудын талаар харилцан санал солилцон асуулт, хариулт өрнүүлжээ. Дээрх зөвлөгөөнөөр 2017 онд хуулийн байгууллагуудын ажлын үр дүнг хэлэлцэж, гэмт хэргээс урдчилан сэргийлэх ажилд байгууллагуудын хамтын ажиллагааг өрнүүлэх, орон нутагт түгээмэл үйлдэгддэг гэмт хэргийн нээлттэй үзүүлэх шүүх хуралдаан хийх зэрэг асуудлыг хэлэлцэж , шийдвэрлэсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба