“ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ЗӨВ ЗҮЙЛЧЛЭН, ШАЛГАЖ ШИЙДВЭРЛЭХЭД АНХААРАХ АСУУДЛУУД” СЭДВЭЭР НЭГДСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ЗӨВ ЗҮЙЛЧЛЭН, ШАЛГАЖ ШИЙДВЭРЛЭХЭД АНХААРАХ АСУУДЛУУД” СЭДВЭЭР НЭГДСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн прокурорын газарт өчигдөр харъяа дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтсүүдийн мөрдөгч нар болон прокуроруудыг хамруулсан “Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийг зөв зүйлчлэн, шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудлууд” сэдэвт нэгдсэн сургалт болжээ. Тус прокурорын газраас Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн Гэмт хэргийн шалтгаан нөхцөл судлах хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмааг урьж оролцуулсан бөгөөд тэрээр  2015 оны Эрүүгийн хуулийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд, түүн дотроос Залилах гэмт хэргийн шинжийг хэрхэн зөв тодорхойлох, түүнийг бусад төсөөтэй гэмт хэргээс хэрхэн ялгаж зүйлчлэх, гэмт хэргийг шалгах дараалал зэрэг хууль хэрэглэхэд нэн шаардлагатай асуудлуудаар онол, практикийн сургалт явуулсан байна. Сургалтын үр дүнд тус дүүргийн хэмжээнд сүүлийн үед ихээр үйлдэгдэх болсон залилах гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд мөрдөгч, прокуроруудад ач холбогдолтой сургалт болжээ.