“ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ, ОЛБОРЛОХ” ГЭМТ ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭЛТ, ХЭРЭГТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХАД УЧИРЧ БУЙ ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛИЙГ СУДЛАВ

A- A A+
“ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ, ОЛБОРЛОХ” ГЭМТ ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭЛТ, ХЭРЭГТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХАД УЧИРЧ БУЙ ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛИЙГ СУДЛАВ

Баянхонгор аймгийн прокурорын газраас “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шийдвэрлэлт, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад учирч буй хүндрэл бэрхшээлийг судалжээ. Судалгааны дүнд хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагаа хүндрэлтэй байгаа нь тогтоогдсон тул шийдвэрлэх үүднээс Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, Аялал жуулчлалын газруудтай хамтарсан ажил хэргийн уулзалт зохион байгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу дээрх байгууллагуудыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулж байх чиглэлд хүрсэн байна. Мөн  гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг судлахад орон нутгийн удирдлагын зүгээс нөхөн сэргээлт нэрийн дор ашигт малтмал хайх, ашиглах, олборлох тусгай зөвшөөрөлгүй буюу нөхөн сэргээлт хийх эрхтэй компанитай гэрээ байгуулж ашигт малтмал олборлуулдаг, тогтоосон цэг солбилцолоос хэтэрч үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн заалтыг нөхөн сэргээлт хийх гэрээнд оруулсан зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байх тул зөрчлийг таслан зогсоолгохоор Баянхонгор Аймгийн засаг дарга Б.Батжаргалд прокурорын мэдэгдэл хүргүүлж ажиллажээ.