Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганзориг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, эрх бүхий албан тушаалтан нарын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн талаар мэдлэг чадварыг дээшлүүлэх, чадавхижуулах, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал, Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг болон зөрчил” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулжээ. Сургалтанд Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын удирдах албан тушаалтан дарга Б.Гүррагчаа, эрх бүхий албан тушаалтан С.Амарбаяр, П.Энхсайхан, байгаль хамгаалагч Н.Гантулга, Д.Болдбаяр, Н.Батсайхан, И.Ганбат, С.Бямбасүрэн нар хамрагдсан байна. Тэдний зэрэг сэдвүүдээр 2 цагийн сургалт орлоо. Сургалтаар эрх бүхий албан тушаалтан нар зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгаж шийдвэрлэх ажиллагаанд тулгарч байгаа бэрхшээл, цаашид анхаарах асуудал, цаашид алдаа гаргахгүй байх, прокурорын байгууллагатай хэрхэн холбоотой ажиллах талаар ойлголт өгөхийг чухалчилсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба