Хэнтий аймгийн прокурорын газраас санаачлан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Засаг даргын тамгын газартай хамтран тус аймаг дахь зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий байгууллагуудын дунд “Шилдэг эрх бүхий албан тушаалтан” уралдааны 2 дугаар шатны шалгаруулалтыг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж дүнгээ гаргажээ. Уралдааны 1 дүгээр байранд Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Н.Мөнхчимэг шалгарч Хэнтий аймгийн “Шилдэг эрх бүхий албан тушаалтан” болсон байна. Уралдааны 2 дугаар байранд аймгийн татварын хэлтсийн хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.Баянзул, 3 дугаар байранд аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, ахлах дэслэгч Д.Сугаржав, тусгай байранд Гадаадын иргэн харъяатын асуудал хариуцсан төлөөлөгч Д.Дэлэг нар шалгарсан байна. Уралдаанаас шилдэг зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалыг шалгаруулж загвар материал болгон холбогдох байгууллагуудад хүргүүлжээ. Хэнтий аймгийн прокурорын газраас эрх бүхий албан тушаалтнуудад Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх хуулиудаар тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохирсон гарын авлага боловсруулан, тараасан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба