Өмнөговь аймгийн прокурорын газраас өчигдөр зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Цагдаагийн газар, Аймгийн засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Статистикийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Төрийн сан, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Тагнуулын газар, Гадаадын иргэн харьяатын Өмнөд бүс дэх газар, Онцгой байдлын газар, Говь гурвансайхан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Хилийн цэргийн 0131-р анги, Авто тээврийн үндэсний төв зэрэг газруудын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 108 албан тушаалтан оролцов.
Зөвлөгөөнд Өмнөговь аймгийн прокурорын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Говь гурвансайхан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Татварын хэлтсээс мэдээлэл хийж, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй хүндрэл бэрхшээлийг арилгах, хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар зөвлөмж гаргалаа. Зөвлөгөөний үеэр Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих хяналтын ажил хариуцсан хяналтын прокурор Д.Мөнхтуяа эрх бүхий албан тушаалтануудад Улсын Ерөнхий прокурорын 2018 оны А/01 тоот тушаалаар баталсан “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар”-аар сургалт зохион байгуулж, зөвлөгөөний талаар орон нутгийн UCTV телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилав.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба