“ХОРИХ БАЙГУУЛЛАГААС ХОРИГДЛЫН СУРГАЛТ, ХҮМҮҮЖИЛ, НИЙГЭМШҮҮЛЭХ АЖЛЫГ ХЭРХЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА БАЙДАЛ”-ЫГ ШАЛГАЖЭЭ

A- A A+
“ХОРИХ БАЙГУУЛЛАГААС ХОРИГДЛЫН СУРГАЛТ, ХҮМҮҮЖИЛ, НИЙГЭМШҮҮЛЭХ АЖЛЫГ ХЭРХЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА БАЙДАЛ”-ЫГ ШАЛГАЖЭЭ

Нийслэлийн прокурорын газраас “Хорих байгууллагаас хоригдлын сургалт, хүмүүжил, нийгэмшүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа байдал”-ыг хяналтын харьяа хорих ангиудад шалгажээ. Шалгалтаар хоригдлын сургалт, хүмүүжил, нийгэмшүүлэх ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 405, 409, 411, 421, 427 441дүгээр ангиуд холбогдох хууль тогтоомж, зааварт заасны дагуу зохих түвшинд явуулсан байна. Харин хорих 401, 407, 429, 461 дүгээр ангиуд нь хоригдлыг сургалт, хүмүүжил, нийгэмшүүлэх чиглэлээр хууль журмын зарим заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй байсныг Нийслэлийн прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж дээрх ангиудад прокурорын шаардлага хүргүүлж биелэлтийг эргэж тооцхоор  шийдвэрлэжээ.