Завхан аймгийн прокурорын газраас Татварын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудаас зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч бүртгэх, шалгаж шийдвэрлэх ажиллагаа хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгажээ. Шалгалтаар аймгийн Татварын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг зөрчиж хуулиар хүлээсэн чиг үүргээ гүйцэтгэх явцдаа илрүүлсэн зөрчлийг прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлдэггүй, улмаар зөрчлийг шалгаж шийдвэрлээд прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлдэггүй, зөрчилд холбогдогч нь хуулийн этгээд байхад хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр томилдоггүй, зөрчилд холбогдогчид хуульд заасан эрх үүргийг нь эдлүүлдэггүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Шалгалтын явцад илэрсэн дээрх ноцтой зөрчлүүдийг арилгуулах, дахин давтан гаргуулахгүй байх зорилгоор аймгийн Татварын хэлтэст прокурорын шаардлага бичиж хүргүүлжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба