ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТӨРИЙН ЗАХИРГААНИЙ ХЭЛТЭС, АЛБАДЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

A- A A+
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТӨРИЙН ЗАХИРГААНИЙ ХЭЛТЭС, АЛБАДЫН УДИРДАХ АЛБАН   ТУШААЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Хан-Уул дүүргийн дүүргийн прокурорын газраас дүүргийн харъяа төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулан,  2019 онд төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээрийг төлөөлөн хэрэг маргааныг иргэн, захиргааны хэргийн шүүх дээр  хянан шийдвэрлэх  хуралдаанд прокурорыг оролцуулах талаар хүсэлт гарган,  хамтран ажиллах талаар  зорилт дэвшүүлжээ. Зорилтын хүрээнд олон жилээр хуримтлагдсан нийгмийн даатгалын болон татварын өртэй аж ахуйн нэгжүүдээс нийгмийн даатгалын шимтгэл, татварын өрийг төлүүлэх болон байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан түүнчлэн  төрийн байгууллага, албан тушаалтны төр, нийтийн эрх ашгийг зөрчсөн хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулэахаар захиргааны хэргийн шүүх хуралдаанд тухай бүр прокурорыг оролцуулах хүсэлт гаргаж хамтран ажиллахаар шийдвэрлэсэн байна.