Булган аймгийн прокурорын газар нь сүүлийн 3 жилийн тайлангийн аудитаар “зөрчилгүй” санал дүгнэлт авч, өмнөх аудитаар өгсөн зөвлөмж, акт, албан шаардлагыг тогтоосон хугацаанд хэрэгжүүлсэн, тайлант хугацаанд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт ороогүй, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий /ахлах/ нягтлан бодогч тогтвор суурьшилтай ажилласан, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт сайн зэрэг нь Монгол Улсын ерөнхий аудиторын 2015 оны 240 дүгээр тушаалаар баталсан “Санхүүгийн тайлангийн аудитад итгэл үзүүлэхэд баримтлах журам”-ын шаардлагыг хангаж Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т заасны дагуу 2017 оны санхүүгийн тайланд “ИТГЭМЖЛЭЛ” хүлээн авсан байна. Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Төрийн өмчийн талаархи бодлогыг хэрэгжүүлж, төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээний үүргээ хангалттай сайн биелүүлж “ОНЦ” дүгнэгдэн өргөмжлөлөөр шагнуулж, төрийн өмчийн гэрээний үүргээ чанартай гүйцэтгэж байгаа ажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба