Хөвсгөл аймгийн прокурорын газарт шинээр томилогдсон хяналтын прокурор Мэнджаргалын Ариунцэцэгийн тангараг өргөх ёслолын ажиллагаа энэ сарын 11-ний өдөр тус аймгийн прокурорын газарт болжээ. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд тус аймгийн прокурорын газрын хамт олон, ахмад прокурор Б.Түмэндэмбэрэл болон тус аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар оролцсон бөгөөд аймгийн прокурорын газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Болд удирдан явуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба