ПРОКУРОР, АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ПРОКУРОР, АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 хэлтсээс, 2018 онд дэвшүүлсэн прокурор, ажилтны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сурагч хамт олон болох зорилтыг хангах хүрээнд Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч, Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзоригийг байгууллагадаа урьж, энэ сарын 11-ний өдөр “Эдийн засгийн тухай ойлголт”  сэдэвт сургалтыг зохион  байгуулжээ. Сургалтад тус прокурорын газрын нийт прокурор, ажилтнууд идэвхтэй хамрагдаж, уг сэдвээр харилцан ярилцсан байна.  Дараагийн сургалтыг Хөрөнгийн зах зээлийн тухай ойлголт сэдвээр зохион байгуулахаар төлөвлөсөн ба цаашид зорилтыг хэрэгжүүлэхээр сургалтын чанар, үр дүн, хамрах хүрээ, агуулгыг сайжруулж, үе шатттайгаар зохион байгуулахаар болжээ.